horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Европын физикийн олимпиадаас монголын баг мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилт үзүүллээ

post-img

   Болгар улсын Софи хотод 06 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд Европын физикийн IX олимпиад болж өнгөрлөө. Тус олимпиадад 40 орны 200 гаруй сурагч, 100 орчим багш, дасгалжуулагч нар оролцон, мэдлэг чадвараа уралдуулсан байна.  

Энэхүү физикийн олимпиадад Монгол улсын баг мөнгөн медаль хүртэж, мөн шагналт байр эзэлснээр түүхэн амжилт үзүүлжээ.

    Монгол Улсын багийг МУИС-ийн багш доктор, дэд профессор Г.Мөнхбаяр ахалж, УФО-ын хорооны дарга М.Ганбат дасгалжуулагч багшаар ажиллажээ. Харин сурагчдын бүрэлдэхүүнээс Дархан-Уул аймаг, Од сургуулийн 11–р ангийн сурагч Г.Амармэнд мөнгөн медаль, Улаанбаатар хотын Сант сургуулийн 10-р ангийн сурагч Г.Чойдэлгэр шагналт байр тус тус эзэлжээ.

0/1000