Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Г.Занданшатар: Эрчим хүчний сайдаа дэмжиж, нэг толгойтой ажиллах хэрэгтэй
- 2025/06/19

- 22 цаг 29 минутын өмнө

- 1 мин уншина

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж байна. Энэ үеэр гарсан осолтой холбогдуулан тус станцад онцгой дэглэм, төрийн өмчит бусад цахилгаан станцад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоолоо.

Мөн шинэ Ерөнхий сайд эрчим хүчний салбарын нөхцөл байдлын талаар дараах зүйлийг хэлэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар: Эрчим хүчний салбарт ашиг сонирхолын зөрчил, албан тушаалын зөрөлдөөн 20 жил явж ирсний учраас “Дулааны цахилгаан станц-5” одоо хүртэл тасалдсан.

1987 онд таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байх үеэр Багануурын цахилгаан станцыг барих Засгийн газрын шийдвэр гарч байсан юм билээ. Засаг төр задраад, шилжилт болоод энэ ажил хаягдсан. Энэ ашиг сонирхол, албан тушаалын зөрчилдөөн үндэсний аюулгүй байдлын хэмжээнд эрчим хүчний эрсдлийг бий болгож байна.

Энэ талаар үе үеийн сайд нар анхаарч ажиллаж байсан. Ялангуяа энэ том зургийг одоогийн сайд харж, шийдэл гарцыг нь хайж байгаа учраас улируулан томилсон. Нэгдсэн удирдлагатай байх зарчим, дотор байгаа бүх зургийг олж хараад удирдлага, бизнесийн зарчим ёсоор зөв зохион байгуулалтад оруулах санаачилга дэвшүүлсэн учраас үргэлжлүүлж ажиллуулах шийдвэр гаргасан.

Сайдаа дэмжиж нэг толгойтой ажиллах хэрэгтэй. Энийг би хатуу анхааруулж байна.

Ингэхгүй бол эрчим хүчний бугшсан асуудал шийдэгдэхгүй” гэлээ.

- Шинэ
- Хандалттай