Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж байна. Энэ үеэр гарсан осолтой холбогдуулан тус станцад төдийгүй бусад бүх станц, үйлдвэрлэлд онцгой дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдал тогтоолоо. Энэ талаар тэрээр ийн хэлэв
Ерөнхий сайд Г.Занданшатар: Нарны эрчим хүч, нүүрстэй, байгалийн баялагтай улс байж эрчим хүчний хамааралтай. 190 сая долларын эрчим хүч импортолж байна. Энэ эрсдэлт байдал үргэлжилвэл бид энэ өвлийг яаж давах уу, Улаанбаатар хот хөлдөх үү үгүй юу, дулаан цахилгаан эрчим хүчний хангамжаа яах вэ гэдэг эрсдэлтэй нөхцөл байдал бий болсон. Иймээс салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, дулааны цахилгаан станцууд дээр онцгой дэглэм тогтоож байна гэж ойлгож болно. Хууль эрх зүйн хүрээнд “ДЦС-3” ТӨХК-д гэж хэлж байгаа боловч Багануурын уурхайгаас эхлээд бүх дулааны эх үүсвэр, үйлдвэрлэл, дамжуулах түгээх бүхий л шатанд өндөржүүлсэн бэлэн байдал, нэг толгойтой, зарчимтай ажиллах дэглэм тогтоож байна.