horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Б.Чойжилсүрэн: “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын шалтгааныг ирэх долоо хоногт тодруулна

post-img

Зургадугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ДЦС-3” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цех дотор гал гарч, ослын улмаас нэг инженер алдсан билээ.

Тус станцад гарсан ослыг судалсан акт, улсын байцаагчийн дүгнэлт 6-р сарын 17-н гэхэд бэлэн болно гэж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл дүгнэлт гараагүй байна. Тэгвэл эл асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах мэдээллийг өглөө.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: ТЭЦ-3 дээр гарсан ослын хохирлын хэмжээг тогтооход арай эрт байна. Дахиад долоо хоног хэрэгтэй байна. Өчигдөр Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газраас ослын газарт нэвтэрч дүгнэлт гаргах бололцоо авсан. Холбогдох камеруудыг суулгаж байна. Гэмтсэн турбиныг задална. Шалтгаан нөхцөлийг тодруулахад хууль хяналтын байгууллагатайгаа хамтраад ажиллая гэсэн хүсэлтийг тавиад явж байна. Үүнийг хууль хяналтын байгууллага ойлгож шийдэж өгөх байх гэж бодож байна. Ирэх долоо хоногт багтааж ослын шалтгааныг тодруулж, цаашид авах арга хэмжээгээ тодорхойлно.

0/1000