horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

6 дугаар сарын 16-наас өмнө тэтгэврийн зээл авсан иргэдэд өр, орлогын хязгаар хамаарахгүй

post-img

Монголбанкнаас ахмадын тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцааг 50:50 болгосонтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

   2025 оны 4 дүгээр сарын байдлаар тэтгэврийн зээлтэй 281,202 мянган зээлдэгчийн 1 их наяд 847,2 тэрбум төгрөгийн зээл төлөөгүй үлдэгдэлтэй байна. Энэ нь нийт хэрэглээний зээлийн 15 хувийг бүрдүүлж буй. Нэг зээлдэгч дунджаар 6,5 сая төгрөгийн зээлтэй. Сард 828 мянган төгрөгийн тэтгэврийнхээ 83,7 хувийг зээлийн эргэн төлбөрт зориулдаг. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2021 онд 100,06 тэрбум төгрөг байсан.

Монголбанкны Макро зохистой бодлогын хэлтсийн захирал Н.Батболд “Тэтгэврийн чанаргүй зээлийн үлдэгдэл сүүлийн хоёр жил 100% давсан. Тэтгэврийн зээл 40-50 хувийн өсөлттэй явж байсан. Гэтэл чанаргүй зээлийн жилийн өсөлт нь 100 хувиас давсан байдлаар хоёр жил явсан. Энэ хэрээр чанаргүй зээлийн хэмжээ өсөөд явбал санхүүгийн байгууллага, банкны системд зээлийн эрсдэл үүсэх нөхцөл бий. 2025 оны 4 дүгээр сард гэхэд тэтгэврийн чанаргүй зээлийн хэмжээ 11,7 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 100 гаруй хувиар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл чанаргүй зээлийн хэмжээ 2 болон түүнээс дээш хэмжээгээр давж өссөн гэсэн үг.

Тиймээс Монголбанкны Мөнгөний бодлогын хороо тэтгэврийн зээлийн хурдтай өсөлтийг харгалзан үзэж тэтгэвэр, тэтгэмж барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараа зээлдэгчийн үлдэх орлого нь хүн амын амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар тогтоосон. Мөн банкнаас шинээр олгох болон олгосон зээлийн нөхцөлийг бусад хэрэглээний зээлийн адил өр, орлогын харьцааг 50 хувиар тогтоосон” гэлээ.

Мөнгөний бодлогын сүүлийн шийдвэрээр тэтгэврийн амьжиргааны баталгааны зохицуулалтыг энэ удаа болиулж өр, орлогын харьцааг 50 хувь болгож зөөлрүүлсэн тул бага тэтгэвэртэй иргэдийн зээл авах боломж нэмэгдсэн.

Мөн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө зээл авсан тэтгэврийн зээлтэй иргэдэд Монголбанкнаас тогтоосон өр, орлогын хязгаарлалт хамаарахгүй. Тэдгээр зээлдэгч зээлээ сунгах, нэмж зээл авах бололцоотой гэв.

  

0/1000
Намуунаа

Тэгээл 50% л гэсэн үү

Anya Yadamjav

100% 24 сараар авна гэж ойлгосон энэ үнэн үү

уншигч

яг ямар шалтгаантай юм болдоо нас баралт л байхдаа түүнээс биш тэтгэвэр оронгуут нь суутгаад авчихдаг зээл ийм болохгүй дээ. нас баралт их байгаад ийм асуудал үүсч байгаа бол арай өөр зохицуулалт хийх ёстой юм бишүү