Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Тэнгэр плаза” худалдааны төв доторх “Хаан” банкны салбарт 33 настай эмэгтэй Н 6 дугаар сарын 19-ний өдөр хуурамч 45.000 тэнгэ, 200 евро солиулахыг завджээ. Тус банкны ажилтан уг валют хуурамч гэдгийг мэдмэгцээ цагдаа дуудсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашигласан бол 2-8 жил хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг. Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг ЦЕГ зөвлөж байна.