УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин шинээр байгуулагдсан Засгийн газар бүтцээ УИХ-ын гишүүдэд танилцуулахгүйгээр бүрэлдэхүүнээ танилцуулж, их хурлыг зальдах гэж оролдож байна гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Засгийн газрын бүтэц орж ирээгүй. Бүрэлдэхүүний хэсэг орж ирсэн. Энэ удаагийн Засгийн газар ямар бүтцээр ажиллах вэ гэдгээ УИХ-д оруулж ирэхгүй тойрсон. УИХ руу ороод ирвэл өөрсдийнх нь яриад байгаа хэмнэх ёстой, эдийн засаг хэцүү болчихлоо гэдэг үгийн хариуд “Та нараас эхлэх ёстой” гээд дайрах байхгүй юу. Өөрсдийнхөө бүтцийг тайруулахгүйн тулд бүтцээ оруулж ирээгүй. Бүрэлдэхүүн оруулж ирсэн.
Бүрэлдэхүүн нь хэдэн сайдтай байх вэ, гишүүд нь ямар чиг үүрэгтэй байх вэ гэсэн арга. УИХ-ын бүрэн эрхийг тойрох гэж байгаа зальтай ЗГ гэж харагдаж байгаа. УИХ-ын хаалгаар толгойгоороо биш, бөгсөөрөө л чихээд байна шүү дээ. Уг нь УИХ жаахан зангарагтай байсан бол бөгсийг нь өшиглөөд “Толгойгоороо ороод ир” гэдэг шаардлага тавих ёстой. Тийм хэмжээний зарчим тавих зүрх, улс төрийн намуудад ямар байна гэдгээс шалтгаалаад, хэлэлцүүлэг болж байгаа байх.