horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userМ.Тэнүүн

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг бүрэн унтраалаа

post-img

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Жаргалантын даваа” гэдэг газар энэ сарын 25-нд гарсан ой, хээрийн гал түймрийг өнөөдөр /2025.06.27/ 15:15 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Хилийн цэргийн алба хаагчид, орон нутгийн иргэд оролцсон юм.

Урьдчилсан байдлаар ой, хээрийн түймэрт 5.5 га орчим талбай өртсөн байна.

0/1000