horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

ОБЕГ: 2 нисдэг тэргээр Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

post-img

УОК болон ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас улсын хэмжээнд гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: Сүүлийн 5 хоногт Сэлэнгэ, Булган, Дархан, Төв аймагт нийтдээ 22 удаагийн гал түймэр бүртгэгдсэнээс 12 түймрийг бүрэн унтраасан. Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт 7 гал түймрийг цурамд оруулсан. Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр, Алтанбулаг сумдад гарсан 4 түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийг унтраах үйл ажиллагаанд ОБЕГ-ын 5410 алба хаагч, 74 автомашин, 1 нисдэг тэрэг, Зэвсэгт хүчний 1 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч орон нутгийн иргэд ажиллаж байна” гэв.

Он гарсаар өнөөдрийг хүртэлх зургаан сарын хугацаанд 12 аймгийн 65 суманд, Нийслэлийн 3 дүүрэгт 144 удаагийн ой хээрийн гал түймэр гарсан. Нийт дуудлага, мэдээллээс ойн 79, хээрийн 69 дуудлага. Энэ нь өмнөх оны мөн үеэс 49,3 хувиар өссөн. Ой хээрийн түймрийн улмаас нийт 650 га талбай өртөж 5 байшин, 49 гэр, 5940 бог мал, 479 бод мал өртөж 7 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Дээрх гал түймрийг унтраахад 7800 алба хаагч гар бие оролцож ажилласан талаар мэдээлэв.

0/1000