horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Н.Арвинтариа: Охин тань гэр бүлээсээ хөндийрөөд байвал хүчирхийлэлд өртөж байх магадлалтай. Тиймээс заавал асууж ярилцаж байгаарай!

post-img

2025 оны зургаадугаар сарын 27-ны өдөр “GEM mаll” худалдааны төвд 36 настай эмэгтэй нөхөртөө хутгалуулж харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Уг хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа. Тэгвэл бид гэр бүлийн хүчирхийллийн талаар “Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв” ТББ-ын захирал Н.Арвинтариатай ярилцлаа.

-Хэдхэн хоногийн өмнө үнэхээр харамсалтай хэрэг гарлаа. Энэ хэрэг гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй байж болзошгүй байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэл хэрхэн үйлдэгддэг юм бэ?

Сая нас барсан эмэгтэйн хувьд харамсалтай байна. Бид хэзээ ч хохирогчийг буруутгаж болохгүй. Яагаад гэвэл залуу сайхан эмэгтэй хүчирхийлэл үйлдэгчийн гарт амиа алдлаа. 13 жилийн өмнө яг ийм хэрэг үйлдэгдэж байсан. Хүчирхийлэлд өртөөд байна аа би гээд манай байгууллагад хандаж ирээд хамгаалах байранд байрлаад үйлчилгээ авч байсан эмэгтэй гэрлэлтээ цуцлуулъя гээд шүүхэд нэхэмжлэлээ өгсөн чинь эвлэрүүлэн зуучлалаар ор гээд 3 сарын хугацаа өгчихсөн. Тэр хугацаа нь дөнгөж дуусаад шүүх рүү явж байх замдаа нөхрийнхөө гарт амь насаа алдсан. Нөхөр нь эхнэрийгээ 12 удаа хутгалаад өөрийгөө 3 удаа хутгалаад эхнэр нь амь насаа алдаж өөрөө амьд гарсан. Гэхдээ 23 жилийн ял аваад шоронд явсан. Гэтэл яг 13 жилийн дараа энэ асуудал дахин давтагдаж байгаад маш их харамсалтай байна. Яагаад гэхээр энэ айхтар кейс дээр үндэслээд хуулийн маш том өөрчлөлтүүд хийгдсэн. 2016 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Энэ хууль батлагдсантай холбоотой гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байх юм бол зөрчлийн тухай хууль, хэрвээ байнга үйлдсэн байх юм бол эрүүгийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг болсон. Гэтэл энэ хуулийн аль цоорхойгоор нь саяны эмэгтэй амь насаа алдчихав гэдэг асуудал зайлшгүй яригдана. Өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухайл хууль 2016 онд батлагдсанаас хойш Засгийн газар яг энэ чиглэлд зориод төсөв ерөөсөө батлаагүй. Хамгаалах байрууд байгуулагдсан энэ бол олон улсын байгууллагуудын тусламж дэмжлэг дээр явагддаг.

Саяны талийгаачийн асуудал дээр удаа дараа цагдаад хандаж байсан гэдгийг хэвлэл мэдээллээс л олж мэдээд байна л даа. Би ар гэртэй нь холбогдож амжаагүй л байна. Хэрвээ тэгсэн бол яагаад амиа алдаж байгаа юм. Цагдаад удаа дараа хандаж байсан бол тэр хүн хэдэн удаа хариуцлага хүлээсэн бэ гэдгийг нягтлах хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийн хамгийн цаад зорилго нь өөрийнхөө үгээр өөрийн эрхшээлд байлгах, эрх мэдлийн хувьд тэнцвэргүй харилцаанаас үүдэлтэй байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 онд шинэчлэн найруулагдсан. Энэ хуулиар гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрүүдийг тодорхойлж өгсөн. Тухайлбал Бие махбод, Сэтгэл санаа, Эдийн засаг,  Бэлгийн хүчирхийлэл гэж тодорхойлсон. Бие махбодын хүчирхийлэл гаднаасаа танигдах боломжтой. Нүд нь хөхөрсөн, биедээ гэмтэл авсан байх ч гэдэг юм уу? ажил олгогч нарын хувьд ажилтан чинь ойр ойрхон өвчтэй гэж чөлөө авдаг, эсвэл бие мах бодид хүндрэл учирсан байх тохиолдолд таних боломжтой байдаг. Сэтгэл санааны хүчирхийллийн хувьд танихад хэцүү. Гэхдээ таньж болно. Тэр хүний хувьд байнгын хямралтай, уур уцаартай байх нойр, хоолондоо муудах, эсвэл ажлаа байн байн тасалдаг, өвчилдөг ийм байвал энэ бол гэр бүлийн хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөөд байгаагийн нэг хэлбэр юм.

-Хохирогчийн хувьд бие махбод болоод асар их сэтгэл зүйн хямралд ордог шүү дээ. Үүнийг хэрхэн даван туулах вэ?

Хохирогчийн хувьд сэтгэл зүйн гүн дарамт хямралд орж байдаг. Мэдээлье гэхээр ичгэвтэр байдалд ордог. Гэр бүл, хувь хүний нууц байдаг. Нэр төрөө бодно. Гаднаас нь харахад аягүй сайхан гэр бүл шиг харагдаад яваад байдаг. Хүмүүс тэрийг бол ойлгодоггүй. Их сайхан гэр бүл хоорондоо их эвтэй найртай байдаг гэж хардаг. Тэгээд хүчирхийллийг хаана хэзээ үйлдэхээ хүчирхийлэл үйлдээд байгаа хүн сонгодог. Олон хүмүүсийн өмнө тэр болгон үйлдэхгүй янз бүрийн хараал хэлэхгүй. Аягүй сайхан эвтэй байж байгаад аав ээжийнх нь дэргэд их хүндэтгэлтэй харьцдаг ч юм уу тэгээд гэртээ орохоороо хүн биш болчихдог. Зан авир нь хувирдаг. Гэр бүлийн хүчирхийлэл нэг удаа үйлдэгдээд зогсчихдог асуудал огт биш байнга давтагдаж, давтагдах тусмаа даамжирч байдаг.

Хүчирхийлэлд өртөж байгаа хүн гэр бүлээ цуцлуулах эсвэл цагдаагийн байгууллагад хандах тохиолдолд амь насаа алдах эрсдэл 2-3 дахин нэмэгддэг.

Энэ тохиолдолд хохирогчид яаралтай, шуурхай хамгаалалт хэрэгтэй болдог. Гэтэл энэ хамгаалалтууд хангалттай хэмжээнд байхгүй байгаад байна. Тэр хүнийг гэмт хэргийн хохирогч биш гээд цагдаа үл ойшоон шүүх дээр яваад очихоор гэр бүлийн хохирогч гэж хардаггүй. Дээрээс нь шуурхай хамгаалах арга хэмжээнүүд нь хууль дээрээ ч байдаггүй. Зөвхөн тусдаа амьдрахыг даалгаж болно Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргээ шүүхээр шийдүүлэх хүртэлх явцад тэгэхээр нөгөө хүн чинь хамгаалалтгүй болчхож байгаа юм. Хэрвээ тэр хүн заналхийлж байгаа бол заналхийлэх гэмт хэрэг эрүүгийн хуульд бий. Энэ хуулийн дагуу цагдаад өгөөд шалгуулах хэрэгтэй. Цагдаа шалгаж байх явцад гэрч, хохирогчийг хамгаалах албаны хамгаалалтад орно. Цагдаад хандаагүй бол хамгаалагдах боломжгүй. Тэгэхээр энэ алхмуудыг хийх нь их чухал. Тэгээд эрүү, иргэний хэрэг зэрэг явж байж энэ шүүх дээр гайгүй шийдвэрлэгдэх боломжтой тэгэхгүй бол аюултай байдал нь хэвээрээ л байгаад байна.

-Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийн хохирогч амьд үлдэхийн тулд салах шийдвэрийг гаргадаг хэлж болох уу?

-Тийм. Ихэнхдээ амьд үлдэх, үр хүүхдэдээ хүчирхийлэл үзүүлэхгүй, ийм хүмүүжилтэй хүн болгохгүйн тулд л хүмүүс ийм шийдвэрт хүрдэг байхгүй юу. Энэ шийдвэрт хүрэх хүртлээ маш их зовлон туулна.

-Хүмүүс хүчирхийлэл үйлдэж байгааг яаж мэдэх вэ?

Зарим хүмүүс өөрөө хүчирхийлэл үйлдээд байгаагаа мэддэггүй. Гэртээ орж ирээд л бүдүүлэг авир гаргадаг. Ажлын байр нь дээрээ хэзээ ч тэгж авирладаггүй байхгүй юу. Сэтгэцийн өвчтэй зүрхний хэмнэлтэй хүн гээд гэр дотроо орилоод л байна. Цагдаа харахаараа зүв зүгээр болчихдог. Би л согтуу хүн гээд баахан агсарч байсан аа цагдаа харангуут зүв зүгээр болчихдог. Яагаа ч гүйшдээ гээд л. Тэгээд нөгөө хохирогч нь цагдаа харахаараа зориг ороод чи сая тэгээ биз дээ ингэсэн биз дээ гээд орилонгуут, хүчирхийлэл үйлдэгч нь үгүй ээ энэ өөрөө ингээд байдаг байхгүй юу гээд л ийм байдал бүр лавшраад байгаа. Тэгэхээр бид олон нийтийн ойлголт мэдлэгийг маш сайн нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Хэрвээ хүчирхийлэлд өртөөд байгаа бол цагдаагийн байгууллагад хандаарай. Өртөж байгаа хэн нэгнийг мэдэж байгаа бол мэргэжлийн байгууллагуудад хандахад нь дэмжлэг үзүүлээрэй.

Эвлэрүүлж болдоггүй маргаан, эвлэрч болдоггүй харилцаа гэж байдаг. Энэ бол гэр бүлийн хүчирхийлэл!

-Гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа хүмүүст эвлэрэх хугацаа өгдөг. Энэ талаар та юу гэж боддог вэ?

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дээр байдаг. Хэрвээ гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь амь насаа алдах эрсдэлтэй гэж үзэх юм бол хүчирхийллийн харилцаатай нь тогтоогдох юм бол энэ дээр эвлэрүүлэн зуучлал явуулахгүй. Шууд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх хүлээж аваад шийдвэр гаргаад явна гэсэн хуулийн заалт бий. Гэтэл шүүхүүд дээр энэ хэрэглэгдэхгүй байна. Эвлэрч болдог харилцаа гэж байдаг. Гэхдээ он удаан жил үргэлжилсэн хүчирхийллийн харилцаан дээр эвлэрүүлнэ гэдэг боломжгүй зүйл. Тэгэхээр зэрэг нотлох баримтын шаардлагыг багасгах хэрэгтэй байна.

-Тэгвэл хүүхдээ хүчирхийлэлд өртөж байгаа эсэхийг хүмүүс яаж мэдэх вэ?

Гэр бүлийн хүмүүсийн хувьд аав ээж, ах дүү нарт нь хандаж анхааруулахад охин хүүхэд чинь би найз залуутай болсон, гэр бүл тусгаарлаад гарсан тохиолдолд гэр бүл рүүгээ хандах харилцаа нь хөндийрөөд эхлэх юм бол асуудал байна аа л гэсэн үг. Яагаад тэр хүүхэд хөндийрөөд байна. Цаана нь ямар харилцаа байна вэ утсаа авдаггүй ч юм уу, утсаа авсан ч өөр газар очиж, болгоомжилсон аястай ярьдаг ч юм уу, энийг битгий хэлээрэй гээд янз бүрийн юмаа нууцалдаг ч юм уу энэ болгоны цаана хүчирхийллийн харилцаа байж магадгүй ээ. Тэгэхээр зэрэг охинтойгоо, охидтойгоо ний нуугүй ярилцаарай. Яг юу болоод байна. Чиний амьдрал ямар байна. Асуудал юу байна. Бид нараас тусалж дэмжих юм юу байна гээд эвтэйхэн асуугаад ярилцаад байвал тэр хүмүүс бага багаар гаргаж ярьдаг.

Охин тань гэр бүлээсээ хөндийрөөд байвал заавал асууж ярилцаарай

Ер нь гэр бүлийн хүчирхийллийг ойр дотнынхондоо хэлэх хүртлээ тэр хүн маш удаан хугацаанд нууж явдаг. Энэ тэндээ шарх сорви болчихсон байвал юм мөргөсөн, золгүйгээр янз бүрийн асуудал болсон ч гэдэг юм уу ийм байдлаар холдуулаад өнгөрөөдөг. Үнэнээ хэлдэггүй. Яагаад гэхээр хүчирхийлэл үйлдээд байгаа хүнээсээ их айдаг.  Хэрвээ цагдаад өгчихвөл юу болох бол манай гэр бүлийн эдийн засаг яах вэ хүүхдүүд маань яах билээ гээд айдсууд байгаад байдаг. Тэгээд энэнээсээ болоод нуугаад яваад байдаг юм шүү!

0/1000