horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

ЦЕГ: Дэлгүүрийн худалдагчийг зодсон иргэнийг баривчилсан

post-img

Олон нийтийн сүлжээнд Дундговь аймагт хүнсний дэлгүүрийн худалдагч эмэгтэйг согтуу этгээд зодож буй бичлэг цацагдсан. Цагдаагийн байгууллагаас сэжигтэн Н-ийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж, долдугаар сарын 1-ний өдрөөс 48 цагийн хугацаагаар баривчилсан байна.

Цагдаагийн байгууллагад 2025 оны зургадугаар сарын 27-ны өдрийн 22.40 цагт Дундговь аймгийн  Сайнцагаан сумын долдугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн худалдагчийг согтуу хүн зодоод байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Шалгалтын явцад дэлгүүрийн худалдагч Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй гэсэн шаардлагын тавьсны дагуу 38 настай иргэн Н нь худалдагчийн биед халдаж, хохирол учруулсан тул тэр даруй эрүүлжүүлэх байранд хүргэж саатуулан, шалгалтын ажиллагааг явуулсан байна.

0/1000