Ойрын өдрүүдэд орсон борооны улмаас Эгийн голын усны түвшин 150 см хүрч, өмнөх өдрөөс 41 см-ээр нэмэгджээ. Угтаа усны түвшин нь олон жилийн дунджаар 168 см, үерийн түвшин 450 см байдаг аж.
Харин маргааш гэхэд 10-20 см-ээр дахин нэмэгдэх учраас амрагч, аялагч, нутгийн иргэдийг баталгаагүй газраар гол гарах, гол мөрний усанд анхаарал болгоомжтой орохыг мэргэжлийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа.