Өчигдөр орой 18:30 цагийн орчимд Улаанбаатар хотод нөөлөг салхины үзэгдэл ажиглагдаж, хотын цаг уурын станцууд дээр салхины дундаж хурд 16-17м/с, түр зуурын өрөвхийлэлт 22-27м/с байжээ.
Үүний улмаас Сүхбаатарын талбайд зассан төмөр хийцлэлтэй тайз нурж 3 хүн бэртсэн. Тиймээс нөөлөг салхины үзэгдлээс сэрэмжлэхийг анхааруулав.
Хавар, намрын шилжилтийн улирал, зуны хур борооны улиралд гол төлөв ажиглагддаг, ялангуяа хаврын улиралд хуурайшилтын улмаас газрын өнгөн хөрснөөс салхины үйлчлэлээр тоос шороо их хэмжээгээр агаарт дэгдэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, газраас дээш хэдэн зуун метрийн өндөрт тархаж салхиар зөөгдөн томоохон хэмжээний газар нутгийг хамардаг үзэгдлийг “Нөөлөг салхи” гэж нэрлэдэг.