Үндэсний их баяр наадмын тасалбар өчигдөр 2025.07.02-ны 07 цагаас борлуулагдаж эхэлсэн. Хачирхалтай нь багадаа 13 мянган хүний тасалбар 10 минутын дотор дуусаж олон хүнийг гайхшируулав. Зарим хүмүүс сэрүүлэг тавиад ч тасалбараа захиалж чадаагүй гэж ярьж байна. Наадмын тасалбар суудлаасаа хамаарч 100-150 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж буй. Гэтэл шагийн хүмүүс наадмын тасалбарыг олноор нь худалдан авч үнэ нэмж дамлаж зарах гэж байна гэж иргэд хардана. Уг нь нэг хүн 2-00с дээш тасалбар худалдан авах боломжгүй гэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооныхон мэдээлсэн. Гэтэл нэг хүн түүнээс илүү тасалбар авсан байх магадлал өндөр аж.
Тухайлбал иргэн “Н” өглөө наадмын тасалбар авахаар enaadam.mn сайт руу орсон ч аль хэдийн дуусчихсан байжээ.
Тэрбээр “Би наадмын тасалбар авах гээд авч чадаагүй. Одонтой ээжүүд хүртэл сэрүүлэг тавиад авч чадаагүй гэсэн. Ер нь шударга бус байна. 10 минутын дотор тийм хурдан дуусна гэж байхгүй. Тэгэхээр шаглаад л дууссан байх

Өөр нэг иргэн “Шагийн хүмүүс наадмын тасалбарыг түрүүлж аваад үнэ нэмж борлуулаад явж байгаа байх. Үндэсний их баяр наадмаа үзмээр санагдаж байгаа маш олон хүн бий. Ялангуяа Үндэсний бөхөө үзэх хүмүүс зөндөө, би ч бас тасалбар олдвол үзчихмээр л байна” хэмээн ярив.
Төв цэнгэлдэх хүрээлэнг 18 хэсэгт хувааж улаан, цэнхэр, ногоон өнгөөр ялгажээ. Хамгийн доод талын эхний эгнээ 0-гээр эхэлж, дээшээ 13 хүртэл дугаарласан. Нэг эгнээндээ 51-60 хүн суух боломжтой. Суудлын дугаарын дагуу бол нэг секторт дунджаар 720 хүн орох боломжтой.