ЦУОШГ-аас Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүсэхийг анхаарууллаа. Мөн төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг мэдээлэв.
Борооны өмнө салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +16-+21 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +25-+30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30-+35 градус, бусад нутгаар +21-+26 градус дулаан байна.