Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Тарвагатай” гэдэг газар гарсан ой, хээрийн гал түймрийг өнөөдөр өглөөний 08:45 цагт бүрэн унтраажээ.
Харин тус аймгийн Ерөө, Мандал суманд гарсан 3 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 368 алба хаагч, 31 автомашин, 1 нисдэг тэрэг, орон нутгийн мэргэжлийн ангийн 49 хүн, 7 автомашинтай, нийт 417 хүн, 38 автомашинтай ажиллаж байна.