Сүүлийн 10 жилд гол, усны осолд өртөж амь насаа алдсан иргэдийн 28 хувийг бага насны хүүхэд эзэлсэн судалгаа гарчээ. Тодруулбал бага насны хүүхэд гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж, амь насаа алдах тохиолдол жилээс жил нэмэгдэж байгаа учир эцэг, эх асран хамгаалагчдыг хариуцлагатай байхыг ОБЕГ-аас анхааруулав.
Асран хамгаалагчид гол, нуурын эрэг дагуу аялж, амарч зугаалахдаа бага насны хүүхдэд зориулалтын бус хийлдэг гудас, хөвөгч хэрэгсэл ашиглан тоглуулахгүй байх, тухайн газрын онцлог, нөхцөл байдлыг судалж, эрсдэлээ тооцоолж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө.