УИХ-ын нэр бүхий гишүүд Боловсролын сайд П.Наранбаярыг сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай гээд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан, элсэлтийн шалгалттай холбоотой асуудал үүссэн гэж түүнийг огцруулна гээд буй. Тэгвэл энэ асуудлаар ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд мэдээлэл өглөө.
Шадар сайд Т.Доржханд: 2022, 2023 оноос салбарын өмнөх сайдууд нь хийгээд явж байсан ажил. П.Наранбаяр гишүүн сайд болонгуутаа шинээр энэ ажлыг эхлүүлээд явж байгаа хэрэг огт биш гэж мэдэгдсэн. Надад ч тэр мэдээллээ өгсөн. Ашиг сонирхолын ямар нэг зөрчил байхгүй. Үр дүн гаргахын тулд явж байгаа гэсэн байр суурьтай байгаа. Би П.Наранбаяр сайдтай уулзсан. Ашиг сонирхолын зөрчил байхгүй хууль хяналтын байгууллагаар өөрөө очоод шалгуулахад бэлэн, улстөржилт явж байна гэсэн дүгнэлтийг хэлж буй. ХҮН намын дарга, удирдах зөвлөлийн хувьд нэг л байр суурьтай байгаа. Засгийн газар өөрчлөгдсөн ч гэсэн бодлого тогтвортой байх ёстой. Тиймээс сайдыгаа тогтвортой ажиллуулъя гэдэг шийдвэрийг гаргасан. ХҮН намын зүгээс сайдыгаа солихгүй. Үндэслэл нь гарч ирээд хуулийн байгууллагуудаар нотлогдсон тохиолдолд өөр шүү дээ. Гэтэл нотлогдоогүй асуудлыг улстөржсөн байдлаар хандаж болохгүй.