horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Аадар борооноос үүдэн уруйн үер буух эрсдэлтэйг анхааруулав

post-img

Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 20-60 см давжээ. Маргааш буюу 7 дугаар сарын 5-ны өдөр Сэлэнгэ мөрөн Хялганат баг орчимд усны түвшин 5см орчим, Сүхбаатар хот орчимд 10см тус тус нэмэгдэхийг мэргэжлийн байгууллагаас мэдээлэв.

Мөн өнөөдөр баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул ард иргэд, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.

0/1000