Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 15н настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс “Toyota Harier” “Toyota prius 11” маркийн тээврийн хэрэгслүүдийг хулгайлан, Сэлэнгэ аймгийн нутагт орхиж, улмаар энэ сарын 03-ны өдөр мөн аймгийн Баянгол сумын нутгаас “Toyota Harier” маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж унаж явахдаа бусадтай маргалдаж 1 удаа хутгалж, гэмтээн зугтаасан байна.
Уг этгээдүүд нь СХД-н 21-р хорооны нутаг дэвсгэрээс Toyota prius 41, Subaru Forester маркын тээврийн хэрэгслүүдийг хулгайлан зугтаасныг Цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж, Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ.
2025-07-07 08:41:09
Сайн хашраах хэрэгтэй удахгүй хүн алхаар нөхдүүд бна