horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төслийг дэмжив

post-img

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны (2025.07.07) өдрийн хуралдаанаар “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төслийг” зөвшилцөхийг дэмжлээ.

Сүүлийн 3 жилийн хугацаанд манай улсын нийт 3037 иргэн Бүгд Найрамдах Киргиз Улсад зорчсон бол Бүгд Найрамдах Киргиз Улсын нийт 4362 иргэн манай улсад зорчжээ.

Монгол Улсын иргэд төдийгүй манай улсын хилээр нэвтэрч буй гадны иргэд ч бусдын дайвар ачааг дамжуулан авсны улмаас хар тамхи, хориотой, хууль бус эд зүйлийг хилээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна.

Бүгд Найрамдах Киргиз Улсад улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргээр хорих ял эдэлж байгаа 1 иргэн, Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байгаад саатуулагдсан 1 иргэн тус тус байгаагаас гадна Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан Киргиз Улсын 1 иргэнийг 2024 онд манай улс шилжүүлэн өгсөн бол Киргиз Улс манай улсын 2 иргэнийг шилжүүлэн өгсөн байна.

Ийн “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төсөл”-ийг зөвшилцөхийг ХЗБХ-ны хуралдаанд оролцсон 15 гишүүний 11 нь дэмжлээ.

0/1000