horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Наадмын өдрүүдээр ихэнх нутгаар ахиу хэмжээний бороо орно

post-img

Баяр, наадмын амралтын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан ЦУОШГ-аас мэдээлэл өглөө.

Өчигдөр буюу 07-дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг говь болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0-34мм хур тунадас оржээ.

Харин өнөөдөр өглөөний байдлаар говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орж байна. Тодруулбал баруун, төв зүүн аймгуудын ихэнх нутгаар ялангуяа Дорноговь, Хэнтий, Дорнодын нутгаар ахиу хэмжээний бороо орно.

07-дугаар сарын 12-ны өдрөөс эхлээд Монгол орны нутгийн баруун хэсгээс чийглэл дулаан агаар орж ирж байгаатай холбогдуулан 12-ноос 13-нд шилжих шөнө Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн хойд хэсгээр ахиу хэмжээний, 13-ны өдөр баруун болон Төвийн аймгуудын ихэнх нутгаар буюу Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ аймгийн нутгаар их хэмжээний бороо орох төлөвтэй байна.

Баяр наадмын өдрүүдээр үргэлжилсэн бороо орж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх нөхцөл байхгүй хэдий ч цаг агаар нэлээн хална. Халалттай холбоотой түр зуурын бороо орно гэдгийг ЦУОШГ-аас мэдээллээ.

0/1000