horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Б.Пүрэвдорж: Төрийн өмчийн компаниудын хулгайг цэгцэлбэл төсвийн алдагдлаа багасгах боломжтой

post-img

УИХ-ын хаврын отгон чуулган болж байна. Чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийлэв.

Б.Пүрэвдорж: Эдийн засаг хүндэрч байгаа энэ үед 2.1 их наяд төгрөгөөр урсгал зардлаа багасгаж байгаад баярлаж байна. Өмнө нь төсвийн тодотгол нэмж орж ирдэг байсан. Цаашдаа оны эцэст 2,9 их наядаар төсөв тодотгох нөхцөл үүсэж магадгүй. Хэмнэ хэмнэ бас дахин хэмнэ. Хоёрдугаарт төрийн өмчит компаниудын үр ашиггүй байдал хулгай зэлгийг цэгцэл, гуравдугаарт төрийн сангуудаар дамжуулж өөртөө давуу тал бий болгодог албан тушаалтан, Их хурлын гишүүдээ багасга. Ийм л гурван зарчим дээр хэдэн сар анхаараад ажиллачихвал төсвийн алдагдал 4,5 их наядаар багасах боломжтой.

0/1000