horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Сэлэнгэ аймагт гарсан 4 түймрийг цурамд оруулав

post-img

Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.07.11/ 10:30 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3, Мандал суманд 1 буюу нийт 4 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын 134 алба хаагч, орон нутгийн 93 хүн үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Баяр наадмын амралт ирсэнтэй холбогдуулан аялагч, амрагчдыг ой, хээрийн бүсэд амарч, зугаалахдаа галын аюулгүй байдлаа хангаж, сайхан наадахыг холбогдох байгууллагаас анхааруулан сэрэмжлүүлэв.

0/1000