Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шандаст соёолонгийн уралдаанд 140 гаруй хүлэг тоосоо өргөснөөс Ховд аймгийн Мянгад сумын уугуул Монгол Улсын манлай уяач Загджавын Мэндсайханы хурдан хул үрээ түрүү магнайд орж ирж түмэн олноо баярлуулсан бол Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Нямноровын Мөнхийн бор үрээ аман хүзүүдлээ.
Түрүүлж, айрагдсан морьд
- Ховд аймгийн Мянгад сумын уугуул манлай уяач З.Мэндсайханы хурдан хул үрээ
- Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Н.Мөнхийн бор үрээ
- Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Б.Гантулгын хээр соёолон (хоёр жил дараалан улсын наадамд айрагдлаа)
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Д.Аваасүрэнгийн хурдан хээр халзан үрээ
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат аймгийн алдарт уяач Б.Баярмагнайгийн хурдан бор үрээ