horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userМ.Тэнүүн

Дааганы уралдаанд Ш.Мөнгөншагайн хурдан хээр даага түрүүллээ

post-img

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шандаст дааганы уралдаанд Төв аймгийн уяач Ш.Мөнгөншагай хурдан хээр даага түрүү магнайд орж ирж түмэн олноо баярлуулсан бол Дундговь аймгийн Луус сумын аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн хурдан хул халзан даага аман хүзүүдлээ.

Түрүүлж, айрагдсан морьд

  1. Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Ш.Мөнгөншагай хурдан хээр даагыг Монгол Улсын тод манлай уяач Г.Буянтогтохын уяач түрүү магнайд хурдлууллаа
  2. Дундговь аймгийн Луус сумын аймгийн алдарт уяач Э.Улаанхүү хурдан хул халзан даага аман хүзүүд
  3. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Л.Ганболдын хурдан хүрэн халзан даагыг Төв аймгийн Батсүмбэр сумын аймгийн алдарт уяач Г.Батсайхан уяач айргийн гуравт
  4. Дорнод аймгийн Матад сумын харьяат Монгол Улсын манлай уяач Б.Цэндбаатарын хүү Хэрлэнгийн буурал даага айргийн дөрөвт
  5. Хөвсгөл аймгийн Галт сумын Н.Нацагдоржийн хурдан хээр даага айргийн тавд
0/1000