Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ. Нийт 512 бөхөөс хүчит 16 бөх тунан үлдээд байна.
Улсын цолтой 11 бөх байна. Үүнд дархан аварга 1, улсын аварга 1, улсын арслан 1, улсын гарьд 1, улсын заан 3, улсын харцага 1, улсын начин 3 шалгаран үлдээд байна.
