Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нийт 512 бөхөөс Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Улсын начин Э.Батмагнай аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраар ес даван түрүүлж, Монгол Улсын Арслан цол хүртлээ.
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр найм даван үзүүрлэж УЛСЫН ГАРДИ цолтон боллоо.