Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 360 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Улсын залуу арслан Э.Батмагнай түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэлээ.
Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын аварга О.Хангай,
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын заан Б.Бат-Өлзий нар шалгаран үлдсэн юм.
Энэхүү барилдааны түрүү бөхийн шагналыг Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Монгол Улсын аварга Д.Сумъяабазар ивээн тэтгэж, Ланд Круизер-300 авто машинаар байллаа. Харин үзүүрлэсэн бөх 70 сая төгрөг, их шөвөгт үлдсэн хоёр бөх тус бүр 35 сая төгрөгийн бай шагнал хүртлээ.