horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

“Тавантолгой төмөр зам”-ын Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг чөлөөллөө

post-img

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатараас өгсөн үүргийн дагуу “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Б.Дүгэржав нь энэ оны нэгдүгээр сард “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байсан юм. Өнгөрсөн тавдугаар сард түүний цалин хөлс, урамшуулалтай холбоотой асуудал нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулсан. Мөн саяхан ажлын байран дээрээ архидан согтуурч, танхайрсан бичлэг цацагдсан. Энэ мэт ёс бус үйлдэлтэй нь холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгожээ.

0/1000