Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Ерөнхий сайд Г.Занданшатар Татварын багц хуулийг шинэчилж, эрүүл мэнд боловсролын салбарын төсвийг нэмэх үүрэг хүлээлээ
- 2025/08/06

- 21 өдрийн өмнө

- 2 мин уншина

Монгол Улсын Засгийн газраас 2026 оны улсын төсвийн төслийг боловсруулах ажлын хүрээнд 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ард иргэдээс санал авах ажлыг зохион байгуулж эхэлсэн. И-Монгол цахим системд өнгөрсөн тав хоногийн хугацаанд нийт 100958 иргэн санал өгсөн бөгөөд “2026 онд аль салбарт төсвийг түлхүү чиглүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн асуултад 75262 иргэн боловсрол, 61922 иргэн боловсрол, 48968 хүн цахилгаан дулааны салбарын санхүүжилтийг дэмжих хэрэгтэй гэж үзсэн байна.

Харин “2026 онд аль салбарын төсөвт хэмнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна” гэхэд 44015 иргэн нийгмийн халамжийг бууруулах гэсэн бол 42272 хүн соёлын салбарын санхүүжилтийг танах шаардлагатай хэмээн шаардсан байна. Мөн 68728 иргэн төрийн захиргааны үйл ажиллагааны зардлыг бууруулж, 58206 хүн төрийн өмчит компаниудын зардал, тоог бууруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ард түмний саналыг хүндэтгэн үзнэ

Татварын бодлогын тухайд 84636 иргэн татварын хувь хэмжээг бууруулж, 44777 иргэн татварын буцаан олголт болон хөнгөлөлтийн талаар Засгийн газар бодит шийдвэр гаргах ёстой гэж үзсэн байна.

Энэ нь Ерөнхий сайд Г.Занданшатар болон түүний тэргүүлсэн Засгийн газарт үүрэг болгож буй ард түмний үүрэг даалгавар бөгөөд ирэх оны төсвийн төсөлд эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийг нэмэгдүүлж, Татварын багц хуулийг шинэчлэх нь тодорхой болов. Учир нь, Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд “Улстөрчийн төсөв гэж байхгүй. Монгол Улсын төсөв гэж бий. Иймд ард түмний саналыг хүндэтгэн үзнэ” хэмээн долоо хоногийн өмнө мэдэгдсэн билээ.

- Шинэ
- Хандалттай