horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Монголын сагсчид “Холбооны цом”-ын төлөө өрсөлддөг болно

post-img

МСБХ-ноос энэ жилээс жил бүр “Холбооны цом”-ын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Үүнд эмэгтэй Үндэсний дээд лигийн 6 баг, М Хөгжлийн лигийн 8 баг, Оюутны лигийн 2 баг, нийт 16 баг, Эрэгтэй Үндэсний дээд лигийн 10 баг, М Хөгжлийн лигийн 16 баг, Оюутны лигийн 6 баг, нийт 32 баг өрсөлдөнө.

Тэмцээн шууд хасагдах шат (direct elimination) буюу нугалааны зарчмаар явагдах юм байна. Эрэмбийг тогтоохдоо Үндэсний дээд лиг, М Хөгжлийн лиг, Оюутны лигийн амжилтын хүснэгтийг үндэслэх аж. Тоглолтуудыг бусад лигийн тоглолтуудтай давхцуулахгүй ба Пүрэв гараг бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбооны цомын Финалын тоглолт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болно.

Холбооны цомын аваргууд тодрох Финалын тоглолт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 29-нд М банк Аренад болно.

Тэмцээнд зөвхөн Монгол тоглогчид, Монгол дасгалжуулагчид оролцон, Монгол шүүгчид шүүн явуулна. Энэ нь дотоодын өрсөлдөөнийг нэмэгдүүлж тоглогчдын ур чадварыг өсгөх, Монгол дасгалжуулагчдын гадаад мэргэжилтнүүдээс суралцсан мэдлэгээ хэрэгжүүлэх зэрэг боломжуудыг олгож байгаа юм.

Шагналын сангийн хувьд эмэгтэй, эрэгтэй ангилал тус бүр 200 сая төгрөг байна.

0/1000