horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

OpenAI компани ChatGPT-5 хувилбараа танилцууллаа

post-img

OpenAI компани пүрэв гарагт хиймэл оюуны ChatGPT чатботын шинэ хувилбар болох “ChatGPT-5”-г танилцууллаа.

Компанийн зүгээс чатботын шинэчлэгдсэн хувилбарыг сэтгэн бодох, даалгаврыг автоматжуулах, кодлох чадварыг нь сайжруулсан, хиймэл оюун ухааны салбарын томоохон үсрэлт хэмээн тодорхойлжээ.

OpenAI компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Сэм Олтмэн уг шинэ хувилбарыг “хамгийн өндөр чадвартай, ухаалаг загвар” хэмээн онцолсон ч яг хүн шиг сэтгэдэг хиймэл оюун ухаан бүтээхийн тулд өшөө их ажиллах шаардлагатай гэжээ.

Мөн тэрээр “GPT-3-тай ярилцахад ахлах ангийн сурагч шиг, GPT-4-тэй ярилцахад коллежийн оюутан шиг санагдаж байсан бол GPT-5-тай ярилцахад доктор, профессор хүнтэй ямар ч сэдвээр хамаагүй юм ярьж байгаа мэт санагдсан” хэмээн хэлсэн байна.

Түүнчлэн Сэм Олтмэн хэлэхдээ, “ChatGPT-5 нь хэрэглэгчийн хүсэлтийн дагуу програм бүтээх чадалтайг тодотгож, “vibe-coding” гэж нэрлэдэг энэ салбарын шинэ эринг тодорхойлогч болно гэж найдаж байна” гэжээ. Жишээ болгож OpenAI-ийн удирдлагууд чатботоос франц хэл сурах аппликейшн бүтээхийг хүсэж, хэрхэн бүтээж байгааг нь харуулсан байна.

ChatGPT-5 хувилбарыг бүх хэрэглэгчдэд үнэ төлбөргүй хүргэж байгаагаа онцолсон байна.

OpenAI компанийн зүгээс ChatGPT чатботыг долоо хоногт дунджаар 700 сая орчим хүн дэлхийн хэмжээнд хэрэглэдэг гэсэн тоо байдаг байна.

ChatGPT-5 хувилбарыг танилцуулахаас нэг өдрийн өмнө мөн OpenAI компани ChatGPT чатботын бизнесийн хэрэглээнд зориулсан, жилийн 1 ам.долларын төлбөртэй ChatGPT Enterprise хувилбарыг АНУ-ын засгийн газрын хэрэглээнд үнэгүй ашиглуулахаар болсныг мэдэгджээ.

0/1000