horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Төрийн өмчийн сургуулиуд элсэгчдээ маргаашнаас цахимаар бүртгэж эхэлнэ

post-img

Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэх хүүхдүүдийг Монгол Улсын хэмжээнд 8 дугаар сарын 12-26-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан, цахимаар бүртгэнэ. Иргэд 1 дүгээр ангид элсэх хүүхдүүдээ цахимаар бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу! Үүнд:

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 5-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)

2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн, 6 настай хүүхдийг 1 дүгээр ангид бүртгэнэ.

0/1000