horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

“Байр түрээслүүлнэ“ гэх нэрийдлээр бусдыг залилах гэмт хэрэг нэмэгдэж байна

post-img

Жил бүрийн наймдугаар сард их, дээд сургуулийн элсэлт, бүртгэлтэй холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хотыг зорих оюутан залуусын хөдөлгөөн нэмэгдэж, үүнтэй зэрэгцэн “Байр түрээслүүлнэ” гэх нэрийдлээр иргэдийг хохироосон залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг. Өнгөрсөн оны 8 дугаар сард цагдаагийн байгууллагад “Орон сууц түрээсэлнэ”, “Хажуу өрөө түрээсэлнэ” гэх зараар залилах гэмт хэрэг нийт 62 бүртгэгджээ. Үүний 39 нь “Байр түрээслүүлнэ” гэх нэрийдлээр урьдчилгаа мөнгө авч залилсан хэрэг байв.

Иймд иргэд та бүхэнд цагдаагийн байгууллагаас доорх зүйлийг анхааруулж байна.

  • Байр түрээслэх төлбөрөө урьдчилж шилжүүлэхгүй байх,
  • Түрээсийн гэрээг заавал нотариатаар баталгаажуулах,
  • Байрны улсын бүртгэлийн гэрчилгээ болон өмчлөх эрхийн лавлагааг нягтлах

Эх сурвалж тодорхойгүй зар, мэдээллийн бодит эсэхийг шалгах, сэжигтэй санагдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.

0/1000