horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

“Инновацын эзэд” шоу нэвтрүүлэгт бүртгэж эхэллээ

post-img

Шинэ санаагаа шилдэг шийдлээр баяжуулан, мөрөөдлөө бодит болгохыг хүсэж яваа хэн бүхнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Инновацын эзэд” шоу нэвтрүүлэгт урьж байна. Хүүхэд, залуусын зохион бүтээх сэтгэлгээг дэмжин хөгжүүлж, шинийг санаачлан, хийж бүтээх хүсэл эрмэлзлийг өдөөж, санаа хэрхэн инновацын бүтээгдэхүүн болдог тухай мэдлэг, мэдээллийг сурталчлан таниулах зорилготой “Инновацын эзэд” уралдаант нэвтрүүлгийн 2025 оны дугаарт оролцогчдыг бүртгэж эхэллээ. Оролцохыг хүссэн хүүхэд залуус та бүхэн хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжсэн, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн шилдэг бүтээл, инновацлаг шийдлээ илгээгээрэй.

Шилдэг бүтээлийн эздийг нийт 50 сая төгрөгийн шагналын сан, дотоодын сургалтын тэтгэлэг хүлээж байна.

“Инновацын эзэд” шоуг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байна.

Нэвтрүүлэгт бүртгүүлэгчийн нас: 12-25

Бүртгэл: 2025.08.11-09.01 хүртэл үргэлжилнэ.

Бүртгэлийн линк: https://shorturl.at/pwM1A

0/1000