horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Уулчин Л.Пүрэвсүрэн агсны гэгээн дурсгалд зориулж гэрэлт хөшөө босгожээ

post-img

Уулын Спортын ОУХМ Л.Пүрэвсүрэн агсны гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг Увс аймгийн Улаангом хотноо босгожээ. Түүний аав Н.Лхагважав, ээж Ч.Гантуяа нар Увс аймгийн түүхт 100 жилийн ойн хүрээнд энэхүү цогцолборыг бүтээн босгосон байна. 

Уг хөшөөг сайн санаат хүмүүсийн хандиваар буюу 100 гаруй сая төгрөгөөр сүндэрлүүлсэн байна. Эверест уулын орой хэсгийг дүрсэлсэн энэхүү хөшөөний зургийг Л.Пүрэвсүрэн агсны төрсөн дүү, Украйны Харьковын Их сургуулийг зургийн инженерээр төгссөн Л.Эрдэнэчимэг гаргажээ. Хөшөөний суурийг боржин чулуугаар бүрж, дээр нь QR код бүхий Л.Пүрэвсүрэн агсны танилцуулгыг англи, монгол хэл дээр бичсэн байна. Харин нүүрэн хэсэгт нь яруу найрагч Ц.Банзрагчийн уулчдад зориулсан шүлгийг сийлжээ.

Л.Пүрэвсүрэн агсан нь 2024 оны тавдугаар сарын 13-ны 11 цаг 30 минутад Дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд гарсан Монгол Улсын 14 дэх уулчин, мөн хөтөчгүй бие даан авиралт хийсэн анхны уулчин болж түүхэнд тэмдэглэгджээ. Тэрээр хамтрагчтайгаа цуг Эверестийн 8848.86 метрийн өндрөөс буух замдаа осолдож амиа алдсан юм.

0/1000