horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Оршуулгын газрын үйл ажиллагаанд хэд хэдэн зөрчил илэрчээ

post-img

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Самбалхүндэв” оршуулгын төвд ажиллажээ.

Самбалхүндэвийн оршуулгын газрыг 2028 он хүртэл үе шаттайгаар чөлөөлж цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг гүйцэтгэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 11 га газрыг чөлөөлөөд байна. Мөн нийслэлийн хэмжээнд нийт 32 байршилд 1130 га газрыг оршуулгын зориулалтаар ашиглаж байна. Үүнээс зөвшөөрөлтэй 10, зөвшөөрөлгүй 7, хаагдсан 6 оршуулгын газар, Төв аймагт 9 байршилд оршуулгын газар байдаг аж. Улаанбаатар хот дотор болон хотыг тойроод оршуулгын газрууд олон бий.

89 шалгуур үзүүлэлтээр оршуулгын үйл ажиллагаа явуулдаг газруудад шалгалт хийхэд 15 байгууллагын журам, стандартын хэрэгжилт 66.3 хувьтай буюу “хангалтгүй” гэж үнэлэгдсэн. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд чандарлах үйл ажиллагааг 87.4 хувь, далд оршуулгын үйл ажиллагааг 42.9 хувь, тээвэрлэх үйл ажиллагааг 68.7 хувьтай байна гэж үнэлжээ.

Оршуулгын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай төрийн байгууллага хооронд үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулаагүй, үндсэндээ зөвшөөрөлгүй үйлчилгээ явуулж байсан зөрчил түгээмэл илэрчээ. Мөн оршуулгын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд нас барагчийг төлөөлөх этгээдтэй гэрээ байгуулдаггүй буюу хүлээх эрх, үүргийн харилцаа тодорхойгүй.

Үйлчилгээ үзүүлж буй компаниуд хоорондоо шарилыг дамнан оршоодог ч (үйлчилгээний захиалга авсан компани бусад компанийн газарт дамнуулан) хоорондын гэрээ байдаггүй, үүрэг хариуцлага тодорхойгүй. Оршуулгын үйлчилгээний нэгдсэн мэдээллийн сан байхгүй, үйлчилгээ эрхлэгч байгууллага, нас барагчийн оршоосон газар нутаг, байршил болон холбогдох мэдээллийн талаар иргэд мэдээлэлгүй байдаг зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

0/1000