БНХАУ-ын засгийн газар милитарист Японыг бут цохисон ялалтын баярын цэргийн парадын бэлтгэлээ олон улсын хэвлэлийнхэнд үзүүлж сонирхуулсан байна.
Олон улсын хэвлэл мэдээллийн агентлагийн сурвалжлагч нар лхагва гарагт Бээжин хотын захад байрлах цэргийн баазад очиж, ялалтын баярын парадын жагсаалын үзүүлбэртэй танилцжээ.
Энэ үеэр мөн цэргийн дуу бүжгийн чуулгын тоглолтыг үзүүлсэн байна.

БНХАУ-ын засгийн газраас 9-р сарын 3-нд тохиох ялалтын баярын 80 жилийн ойг “Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн ба дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын ой” хэмээн тусгайлан нэрлээд байгаа юм.
Тухайн өдрийн өглөө Бээжин хотын Тиананьмэнийн талбайд зохион байгуулагдах томоохон хэмжээний цэргийн парадыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүндэт зочдын хамт индрээс үзэж сонирхох болно.
Ялалтын баярын 80 жилийн ойд зориулсан цэргийн парадын арга хэмжээнд уригдсан олон улсын хүндэт зочид төлөөлөгчдийн дунд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин багтаж байгаа юм.