Хятадын Хайнань арлыг дайраад өнгөрсөн, маш хүчтэй Кажики хар салхины улмаас Вьетнам улсад 586 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх үүрэг чиглэл өгсөн байна. Хар салхинд өртөх аюултай эрсдэлд ороод буй Вьетнам улсын төвийн нутгийг Тхан Хоа, Куанг Три, Хуе болон Да Нанг мужийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр болсноос гадна нислэгүүд цуцлагдаж, завь, усан онгоцуудыг далайд гарахгүй байхыг анхааруулжээ.
Мөн цаг уурын албаны зүгээс даваа гарагт Кажики хар салхи 200 км/цаг хүртэл ширүүсэж, 300-400 мм хур тунадас унаж, үер болон хөрсний гулсалт болж, гамшгийн нөхцөл байдал үүсэхийг анхааруулаад байна. Вьетнамын эрх баригчдын зүгээс ням гарагийн үдээс хойш иргэд, оршин суугчдыг гадуур гарахгүй байхыг анхааруулж эхэлснээс гадна гамшиг зохицуулалтын ажилд цэргүүдийг дайчлахаар болсон талаар мэдээллээ.
Албаныхны зүгээс Кажики хар салхийг өнгөрсөн оны 9-р сард мөн тус улсыг дайрч өнгөрсөн Яги далайн шуургатай ижил асар их гарз хохирол учруулах аюултай хэмээн сэрэмжлүүлж байна. Яги далайн шуурганы улмаас зүүн өмнөд Азийн бүс нутгийн хэмжээнд олон зуун хүн амь үрэгдсэн бол Вьетнам улсад 300 гаруй хүн амиа алдсан юм.
Хятадын Хайнань арлыг дайраад өнгөрсөн, маш хүчтэй Кажики хар салхины улмаас Вьетнам улсад 586 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх үүрэг чиглэл өгсөн байна.
Хар салхинд өртөх аюултай эрсдэлд ороод буй Вьетнам улсын төвийн нутгийг Тхан Хоа, Куанг Три, Хуе болон Да Нанг мужийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр болсноос гадна нислэгүүд цуцлагдаж, завь, усан онгоцуудыг далайд гарахгүй байхыг анхааруулжээ.
Мөн цаг уурын албаны зүгээс даваа гарагт Кажики хар салхи 200 км/цаг хүртэл ширүүсэж, 300-400 мм хур тунадас унаж, үер болон хөрсний гулсалт болж, гамшгийн нөхцөл байдал үүсэхийг анхааруулаад байна.
Вьетнамын эрх баригчдын зүгээс ням гарагийн үдээс хойш иргэд, оршин суугчдыг гадуур гарахгүй байхыг анхааруулж эхэлснээс гадна гамшиг зохицуулалтын ажилд цэргүүдийг дайчлахаар болсон талаар мэдээллээ.
Албаныхны зүгээс Кажики хар салхийг өнгөрсөн оны 9-р сард мөн тус улсыг дайрч өнгөрсөн Яги далайн шуургатай ижил асар их гарз хохирол учруулах аюултай хэмээн сэрэмжлүүлж байна. Яги далайн шуурганы улмаас зүүн өмнөд Азийн бүс нутгийн хэмжээнд олон зуун хүн амь үрэгдсэн бол Вьетнам улсад 300 гаруй хүн амиа алдсан юм.