horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Дүүжин тээврийн тулгуур баганыг суурилуулж эхэлжээ

post-img

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй.

Яармагаас Өнөр хороолол чиглэлд 4.2 км үргэлжлэх Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугам 6.45-42 метр өндөр 19 ширхэг тулгуур багана, хоёр зогсоолтой баригдана. Тэгвэл өнөөдрөөс тулгуур баганыг суурилуулж эхэлжээ.

“Пома” группийн төслийн талбайн инженер Жоан Антонин “Эхний ээлжид 20 метрийн өндөртэй тулгуур баганыг суурилуулж босголоо. Ил харагдах энэхүү тулгуур багана нь 20 метрийн өндөртэй боловч, мөн газрын гүнээс доош 9 метр шон суурь цутгасан. Ингэхдээ газар хөдлөлтөд тэсвэртэй байх, геологийн онцлог нөхцөл зэрэг олон улсын стандарт шаардлагыг мөрдөж, аюулгүй технологи бүхий бүтээн байгуулалтыг хийж байна. Төслийн хамгийн өндөр тулгуур багана нийт 42 метр байх бөгөөд энэхүү бүтээн байгуулалтын ажлыг “Моннис” компанийн туршлагатай, мэргэжлийн баг бидэнтэй хамтран хийж гүйцэтгэж байгаа. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлэхээс өмнө бидний зүгээс туслан гүйцэтгэгч компанийн ажилтнуудад дадлага олгох зорилгоор үе шаттай сургалт оруулсан” гэв.

Дүүжин тээврийн тулгуур багана нь шугамын тогтвортой байдал, аюулгүй ажиллагааг хангах үндсэн бүтцийн хамгийн чухал хэсэг. Тиймээс тулгуур багана болон бусад тоног төхөөрөмж, эд ангиудыг Бүгд Найрамдах Франц Улсаас буюу Помагийн үйлдвэрээс бүрэн нийлүүлж байгаа аж.

0/1000