Энэ сарын 24-ны өдөр Баянзүрх дүүрэгт 10 настай хүүхэд өндрөөс унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт гэртээ харгалзах хүнгүй үлдсэн хоёр хүүхэд цонхоор унаж нас барсан харамсалтай хэрэг мөн гарсан билээ. Иймд эцэг, эхчүүд Та бүхэн хүүхдээ харгалзах хүнгүйгээр ганцаар нь үлдээхгүй байх, цонх тагтандаа зориулалтын хамгаалалт, бэхэлгээ хийж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргүүлэхийг анхаарууллаа.