horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Энхтайвны гүүрийг 2026 онд засварлана

post-img

Энхтайвны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа засвар шинэчлэлт хийсэн ч эвдрэл гэмтэл гарч, иргэд явахад хүндрэлтэй болжээ. Зарим хүмүүс “хэзээ нурах бол” гэдэг айдастай явах болов. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр тэргүүтэй холбогдох хүмүүс газар дээр нь ажиллаж мэдээлэл өглөө. Тэдний ярьж буйгаар Энхтайвны гүүрийг ирэх оноос засварлахаар болсон гэнэ.

Энхтайвны гүүрийг засварлахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоохгүй.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: Энхтайвны гүүрийг шинэчлэх зураг төсвийг боловсруулах ажлын явц өнөөдрийн байдлаар 60%-д хүрч, энэ оны аравдугаар сарын 30-н гэхэд дуусгахаар ажиллаж байна. Ирэх оны төсөвт тус гүүрийг засварлах хөрөнгийг тусгаж, засварлан шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Гүүрний насжилт 50-60 жил байдаг бол Энхтайвны гүүрний дам нуруу болон суурийг засварласнаас өөр ажил хийгдээгүй 68 жил болсон” гэв.

Тиймээс ирэх онд Энхтайвны гүүрний хөдөлгөөнийг хааж засварлах үеэрээ түр гүүрэн байгууламж барьж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоохгүй байхаар төлөвлөжээ.

0/1000