horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

АН-ын даргыг сонгох ҮБХ-ны хурал Төрийн ордонд үргэлжилж байна

post-img

Өнөөдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж шинэ даргаа сонгоно. Яг одоо Төрийн ордонд ҮБХ-ны ээлжит бус хурал болж байна. Уг хурал дээр 4 нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах юм.

Тус намын даргын сонгуульд УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар өрсөлдөж буй. Нэр дэвшигчид өчигдөр NTV телевизээр 90 минутын турш шууд мэтгэлцсэн.

Нэр дэвшигчдийн хэлсэн үгнээс хүргэж байна.

О.Цогтгэрэл: Шинэ Монголоо цуг бүтээнэ. Бүхий л салбарт олон том шинэчлэлт, өөрчлөлт хийхээр хуримтлагдан, хүлээгдэж байгаа. Үүнийг гагцхүү АН хийж чадна.

Ж.Баярмаа: Би дарга болбол манлайлдаг дарга байна. Гэхдээ ганц даргаас бүх зүйл хамаарахгүй. Ардчилсан нам өөрөө нам шиг нам байж засаглаж чадна.

Б.Пүрэвдорж: Төрийн нэрээр хулгай хийсэн хулгайч нарт маш хатуу хариуцлага тооцох болно.

Б.Отгонбат: Авлига, утаа, ажилгүйдэл, ядуурлыг Ардчилсан нам эргүүлж чадна. Тиймээс АН-д үйлчилье, ажил хийе гэж нэр дэвшиж байна.

0/1000