Баруун бүсийн усан хангамжийн төсөлд оролцогч “Baran group limited” компанийн үйл ажиллагаанаас болж Монголын олон компани хохирсон талаар “НБИК”, Ricon”, “Монкон НБИК” компаниуд мэдээлэл хийлээ.
“Ricon” компанийн захирал н.Цэндээ: Тухайн төсөлд гэрээ байгуулж орсон монгол бүх компаниуд хүнд нөхцөл байдалд орчихсон, санхүүжилтээ авч чадаагүй эдийн засгаараа хохироод байна. Баруун бүсийн усан хангамжийн төсөл дээр Израйл болон Туркийн хоёр компани ажил гүйцэтгэж буй. Туркийн компанийн ажил 100% дуусаад хүлээлгэж өгөхөд бэлэн гэж олон нийтийн цахим сүлжээгээр тархаж, ард иргэдэд харагдаж байгаа. Манай компанийн хувьд дээрх хоёр компанитай хамтарч ажилласан. Мапа групптэй хамтарч ажиллахад ажил гүйцэтгэсэн нэхэмжлэхээ өгөөд, ажлын 5 хоног дотор гүйцэтгэх санхүүжилт нь орж ирдэг учраас тэр төсөл амжилттай хэрэгжиж байгаа юм. Гэтэл “Baran” группийн төсөл дампуурчихсан.
Монгол компаниудын мөнгийг өгөөгүй. Мөнгийг нь өгөөгүй байхад яаж цаашдаа ажлаа гүйцэтгэх юм бэ? Өнгөрсөн оны зургадугаар сарын нэхэмжлэх одоо болтол ороогүй байгаа. Израйлын “Baran group” монгол компаниудын чадавхаар төслийг хэрэгжүүлэх гэж оролдсон. Гэвч төсөл нь амжилттай хэрэгжээгүй. Дампуурчихсан, нэмэлт санхүүжилтийг Засгийн газраас гаргуулна гэсэн байр суурийг илэрхийлээд явж байгаа.

Өнгөрсөн хугацаанд ажил гүйцэтгэсэн Монголын туслан гүйцэтгэгч бүх компани тухайн ажлаа хийгээд, олон улсын стандартад нийцүүлсэн. Харин “Baran group” баруун бүсийн усан хангамжийн төслийг гүйцэтгэсэн гээд хүлээлгэн өгөх эрх зүйн чадамжгүй гэж бид үзэж байна. Тэдэнд хуулбар л байгаа. Эх хувийн бичиг баримт өгөх үед хэлэлцээрийн ард суумаар байна. “Мянганы сорилтын сангийн захирал” Б.Батсүхэд бид удаа дараа албан бичгээр хүсэлтээ өгсөн, хүргүүлсэн. Гэвч хариу өгөхгүй, утсаа авахгүй байна гэлээ.