Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Д.Очирбат: 3 хүн тарваган тахал туссан нь батлагдаж, 1-р хавьтлын 96 хүнийг тусгаарласан
- 2025/09/08

- 9 өдрийн өмнө

- 2 мин уншина

Хөвсгөл аймагт тарваган тахлын улмаас нэг хүн нас барсан. Үүнтэй холбоотойгоор Мөрөн суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. Энэ талаар ЭМЯ, ЗӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат:

-Хөвсгөл аймагт тарваган тахал өвчтэй эхний хүн 9-р сарын 3-ны өдөр бүртгэгдсэн. 9-р сарын 8-ны байдлаар 3 хүн халдвар авсан нь эмнэл зүй, шинж тэмдэг, лабораторийн молекул биологийн шинжилгээгээр эерэг гарч батлагдсан. Үүнээс 1 хүн нас барсан. Халдвар авсан нь батлагдсан 3 өвчтөний нэгдүгээр хавьтал 96 хүнийг тодорхойлон, тусгаарлаад байна. Эдэн дунд эрүүл мэндийн байгууллагын 41 ажилтан, гэр бүл болон бусад ойрын хавьтлын 55 хүн бий. Нэгдүгээр хавьтлуудаас 35 хүнд нь молекул биологийн болон нян судлалын шинжилгээ хийхэд 22 хүний хариу эерэг гарсан. 2 хүнээс тарваган тахлын шинж тэмдэг илэрч, 20 хүнийг сэжигтэйгээр бүртгэн хяналтад авч байна.

Тарваган тахлын нян маш аюултай хурдан тархдаг. Хоруу чанар ихтэй. Тахлын нян 60 градусын халуунд тэсвэрээ алддаг.

Эрүүл мэндийн байгууллагын 41 ажилтан тусгаарлагджээ

Тарваган тахалтай өвчтөнийг ЭМЯ-наас 3 нөхцөл байдлаар баталгаажуулж бүртгэдэг. Тодруулбал: Тархвар судлал, эмнэл зүйн шинж тэмдэг, молекул биологийн шинжилгээгээр баталгаажуулж бүртгэдэг. Эдгээр шинжилгээгээр батлагдаагүй бол тарваган тахалтай гэж үзэхгүй.

Улсын хэмжээнд 17 аймаг 137 сумын нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувьд 444000 м2 талбайд тарваган тахлын голомттой бүс байдаг. 2005-2025 онд тарваган тахлаар өвчилсөн 31 хүн бүртгэгдэж байсан. Тарваган тахал хавар 4-р сараас идэвхжиж 8, 9-р сард оргил үедээ хүрч, 10-р сарын дунд үеэс намжмал байдалд ордог. Нийгмийг хамарсан гоц халдварт өвчин юм.

- Шинэ
- Хандалттай