CS2 төрлийн G2 баг Niko болон Monesy гэх хоёр суперстар тоглогчоо Falcons-д алдаж, бүрэлдэхүүндээ том өөрчлөлт оруулан SunPayus болон Matys гэх хоёр тоглогчийг авсан ба ихэнх хүн тэднийг дахиж хэзээ ч өмнөх шигээ амжилт гаргахгүй, ингээд “улны” баг болсон гэж бодож байлаа.
Үүнээс гадна тэд дасгалжуулагчаа ч сольсон ба багийн үндсэн бүрэлдэхүүнд хамгийн удаан тоглож буй Hunter тоглогч үүргээ сольж, IGL буюу багийн Ахлагч хэмээх үүрэг дээр тоглохоор болсон.
Бүрэлдэхүүнээ сольсноос хойш онцын амжилт гаргахгүй байсан тэд хүмүүсийн таамгыг эвдэж, хэний ч санаанд оромгүй зүйлийг хийж, 2025 оны эхний 6 сарыг ноёрхсон, чансаагаар дэлхийн номер нэг баг Vitality-г хожиж, Blast Open London тэмцээний аваргаар тодорлоо.
Ихэнх тоглогч өмнө нь сайн бууддаг байж байгаад IGL үүрэг дээр тоглож эхэлмэгцээ буудалт нь муудаж, карьер нь уруудаж эхэлдэг бол, Hunter IGL үүрэг дээр тоглосон ч буудалт нь маш сайн хэвээрээ байж, шинэ дасгалжуулагч Saw-ын тактикууд ч амжилттай хэрэгжиж, G2 баг ямар ч суперстар тоглогчгүйгээр аварга болж чадна гэдгээ харууллаа.
Цоо шинэ дүр төрхтэй болсон G2 багийн амжилт энэ эрчээрээ хэр хол явах бол?