horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Францын Засгийн газар нурж уналаа

post-img

Даваа гарагт Францын Ерөнхий сайд Франсуа Байру итгэл хүлээлгэх эсэх санал хураалтад ялагдсанаар Францын Засгийн газар нурж унахаар боллоо. Францын хууль тогтоогчид Ерөнхий сайд Франсуа Байруг огцруулах санал гаргаснаар Франц улс төрийн хямралд орохын хажуугаар эдийн засаг нь хүнд нөхцөлд орлоо.

Парламентын 364 гишүүн Байругийн эсрэг, 194 нь түүнийг дэмжиж санал өгсөн бөгөөд Байру улс даяар таагүй хүлээж авсан 44 тэрбум еврогийн (51 тэрбум ам.доллар) хэмнэлтийн төлөвлөгөөгөө батлуулахын тулд санал хураалтыг эхлүүлсэн байв.

Байругийн эсрэг өгсөн 364 санал нь Засгийн газрыг унагаахад шаардлагатай байсан 280 саналын босгоос давсан байна. Ийнхүү Байру ердөө есөн сар ажилласныхаа дараа огцрохоос өөр аргагүй болж, өнгөрсөн арванхоёрдугаар сард итгэл үзүүлэх санал хураалтад мөн бүдэрсэн түүний өмнөх Ерөнхий сайд Мишель Барньегийн жишээг давтлаа.

Байру Даваа гарагт санал хураалт эхлэхийн өмнө хууль тогтоогчдод хандан “Та нар Засгийн газрыг унагаах хүчтэй байж болно. Гэхдээ та нар бодит байдлыг арчиж чадахгүй. Бодит байдал ноцтой хэвээр үлдэнэ. Зарлага өссөөр байх ба аль хэдийнэ дааж давшгүй болсон өрийн дарамт ч бас өссөөр байх болно” гэж хэлжээ.

Эх сурвалж: CNN

0/1000