Даваа гарагт Израилын Иерусалем хотод автобусны буудал дээр гал нээсний улмаас 6 хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртсэн нь тус хотод сүүлийн 2 жилд гараагүй аймшигт халдлага болжээ.
Гал нээсэн этгээдүүд буу, сум, хутгатай ирээд автобусны буудал дээр автобус хүлээж зогссон иргэд рүү буудаж эхэлсэн байна.
Сэжигтнүүдийг Израилийн нэгэн байлдааны цэрэг болон жирийн иргэн хоёр газар дээр нь буудан хөнөөжээ. Цагдаагийн байгууллага гал нээсэн этгээдүүдийг Иерусалемийн ойролцоох, Баруун Эргийн тосгоны оршин суугчид болох 20 настай Мутанна Омар, 21 настай Мухаммад Таха нар болохыг олж тогтоожээ.
Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху халдлага болсон хэргийн газар дээр очиж, Палестины тосгонуудын эсрэг арга хэмжээ авахаа мэдэгдэв.
Тэрээр “Бид алуурчид аль тосгоноос хүрч ирснийг мөшгөж байна. Тэдэнд тусалсан, тэднийг нааш нь илгээсэн хүмүүс дээр очиж бид үүнээс ч хатуу арга хэмжээ авах болно” гэж мэдэгджээ.
Эх Сурвалж: CNN