Өнгөрсөн долоо хоногт шүүхийн шийдвэрээр Туркийн Бүгд Найрамдах Ардын Намын удирдагчийг огцруулж, солих шийдвэр гарсан ба Бүгд Найрамдах Ардын Нам ням гарагт дэмжигчдээ жагсахыг уриалжээ.
Улмаар Туркийн сөрөг хүчний намыг дэмжигчид болон хууль тогтоогчид даваа гарагт намынхаа Истанбул дахь төв байрны хаалганы үүдэнд ширээ, сандал овоолж, цагдаа нарыг дайрч оруулахгүй байлгах гэж оролдов.
Бүгд Найрамдах Ардын Намын төв байрны гадаа цагдаа нар хэдэн зуун жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Турк улс одоо ардчиллын ухралт болон сөрөг хүчний тэмцэл хоёрын зааг дээр байна. Эрдоганы удирдсан эрх баригчид шүүх, цагдаа нартай нийлж, дижитал орчныг хязгаарлан хяналтаа бэхжүүлж байна.
Сөрөг хүчнийхэн жагсаал, намын хурал хийж тэмцэж байгаа ч улс төрийн ирээдүй тодорхойгүй хэвээр байсаар. Эдийн засгийн хүндрэл, инфляц, валютын сулралт зэргээс болж ард түмэн улам их бухимдаж байна. Туркын улс төрийн ирээдүй цаашид хэрхэх бол?